2012-12-08
Би чамтай учирснаас хойш...
Өнгөрсөн бүхнийг сөхөөд намайг эрээд хэрэггүй
Өөрийг чинь хайрладаг байсан тэр жаахан хүү олдохгүй
Чамайг хайрладаг байсан хайраа чандын чанд нуучихсан
Чангаар дуудаад ч тэр эргэж ирэхээсээ өнгөрсөн
Алаг энэхэн хорвоод чамтай учирсанаас хойш
Амьдарлын баяр баясгаланг чиний л төлөө золиослсон
Андуурч дурласан тэр л мөчөөс хойш
Аз жаргалын шувуухай намайг орхиод ниссэн
Нүдэн дээр минь тэр л хүүг тэвэрэхийг хараад
Нүгэлт энэ орчлонд сохор төрөөгүй дээ харамссан
Дэрээ нэвтэртэл уйлахдаа аймшигт ганцаардлыг мэдэрсэн
Дэндүү их хайртай болохоор чамд би гомдож чадаагүй
Гутартал бүхнээ умартан байж худалаа инээсэн
Гуниглах зүрхээ аргадан байж найз нь чамайг зүхсэн
Чамгүйгээр байх дэндүү уйтгартай ч амьдарсаар л байсан
Чангаар орилох хүсэл тээсэн ч тэвчээр л байна
Чамдаа би хайртай
Бичсэн: Оюударь | цаг: 12:54 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


аймар шүлэг байна..
Бичсэн: xvv цаг: 22:21, 2013-06-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 260 удаа уншигдсан.



:-)
 
xaax