2012-12-08
Р.Чойном : Яруу найрагчийн зүрх
Үгүй ээ, хүндэт дүү минь уучлаарай
Үгээрээ яруу найрагч мөнхөрдөг ч
Үг хэлдэггүй болохоор шүлэгчийн зүрх
Үнэтэй байдаггүй юм хэнд ч.

Алаг зүрх нь цохилохоо болиход
Авьяаст найрагч төгслөө гэж
Найргийг хоолноос арай дээрд боддог нь
Нам гүм зогсож харуусдаг юм. Тэглээ гээд хэрэг нь юу вэ.
Тэр чинь худлаа
Зүрх зогслоо гээд найрагч үхдэггүй юм.
Зүрх гэгч нохойд ч байдаг эрхтэн.

Яруу найрагчийн зүрх гээд
Ялгаатай нь юу вэ.
Дуртай бүхэнд хэлэгдсэн
Дурлалын хямдхан бай.

Тэр зүрхэн дээгүүр
Тэнэгүүд адуу мал шиг пижигнэж
Хотын хүүхнүүд тэр зүрхийг чинь
Хоногийн цувдайнаас хямдхан хүртэж
Бичсэн: Оюударь | цаг: 23:26 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 186 удаа уншигдсан.



:-)
 
xaax