2012-12-08
Эрдэнийн сан Субашидаас
Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.

Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.

Олон зүйл эрдэм бүхэнд төгссөн мэргэн
Огт ганцаар боловч шашин амьтныг гийгүүльюү.
Олон муу ухаантан дэмий цуглавч
Од мэт гийгүүлж тун үл чадъюу

Ухаан муутан эе эвдрэн хямарвал
Оюун төгөлдөр хүн аргаар амаржуулъюу
Усан мөрөн булингараар зүдэг болсныг
Усыг тунгаагч чандманиар тунгалаг болгох мэт.

Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдаг занд үл орох.
Эрэг дэх үхэр хараацай хэдий ундаасавч
Эгнэгт газар дахь урсгалаас үл уух адил.
2012-12-08

-Чиний сул тал миний бизнес

  Миний сул тал чиний бизнес
                                                  Т.Шижирбаатар
-Амьдралыг туулж биш уншиж ухаардаг хүмүүс ухаалаг байдаг
-Төгс биш хүнд төгс зүйл тохиолдоно. Төгс хүнд гунигаас өөр юу ч ирэхгүй.
-Хамгийн сайн хүн ихэнхдээ өөрийн санаа бусдын сэтгэл хоёроор амьдардаг бол Хамгийн базаахгүй хүн            өөрийн сэтгэл бусдын санаа хоёроор амьдардаг......
-ичимхий зангаасаа болж ихэнх хүмүүс алддаг
-хүн бүр математикч болох албагүй ч  эцэг эх болно
-Аливаа зүйлийн учрыг ололгүй яаран бүү уурла
  Уур гэдэг мундаг хүний үйлдлийн илрэл
  Аливаа зүйлсийг өнгөц хараад яаран бүү дүгнэ
  Яаран гаргасан шийдвэр зөв байх нь ховор
-Зорилго бол амьдрал,юунд хүрэх нь таны хэрэг. Б.Буянаа
- Чи ядуу гэдэгтээ гутарж явахад бүх хөрөнгөө эрүүл болохийн төлөө өгөхөд бэлэн хүн байдаг гэдгийг сана.       (Б.Хатанбаатар)
- Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр! Р.Чойном
- Хэлж байгаа чинь надад таалагдахгүй байна. Гэхдээ хэлэх эрхийн чинь төлөө би амиа өгөхөд ч бэлэн.

2012-10-13
Мэргэн үгс
  • Дэндүү их хайрын амтлах гэж хэзээ ч бүү яар        - Марциал
  • Зүрхэнд үрчлээ суудаггүй                         -Мария Севинья
  • Өө сэвгүй хайсан хүн эцэст нь ямар  ч найзгүй хоцордог
  • Ирлээ, үзлээ , явлаа гэгчээр Танилцлаа, суулаа, саллаа гэдэг нь монгол гэрлэлт   -   Ц.Хатантөмөр
  • Хөгшин хүнийг бүү шоол, чи өөрөө хөгширсөөр л байгаа шүү дээ
  • Үзэсгэлэнтэй хэрнээ ухаангүй тэнэг хүүхэн алтан гархи зүүсэн гахай адил
  • Хэн нэгэн хүний хайрыг татна гэдэг баян байхаас ч илүү хувь ерөөл
  • Өөрөө дурлаж боол нь болсноос Өөртөө дурласан хүнийхээ хатан нь явсан нь дээр
  • Унтана гэдэг үхэхийн өөдөс, Уйлна гэдэг дуулахын хэлтэрхий
  • Хутга элэгдэх тусмаа гэдийдэг. Хүн өтлөх тусмаа бөгтийдөг
  • Хүн хэлд ороход хоёр жил хэрэгтэй бол амаа хамхиж сурахад жаран жил хэрэгтэй
  • Хэн ч өөрийн эцэг эх, үр хүүхэд, ах дүүсийг сонгодоггүй. Гагцхүү бид хайртай хүнээ л сонгодог