2012-10-13
Мэргэн үгс
- Дэндүү их хайрын амтлах гэж хэзээ ч бүү яар - Марциал
- Зүрхэнд үрчлээ суудаггүй -Мария Севинья
- Өө сэвгүй хайсан хүн эцэст нь ямар ч найзгүй хоцордог
- Ирлээ, үзлээ , явлаа гэгчээр Танилцлаа, суулаа, саллаа гэдэг нь монгол гэрлэлт - Ц.Хатантөмөр
- Хөгшин хүнийг бүү шоол, чи өөрөө хөгширсөөр л байгаа шүү дээ
- Үзэсгэлэнтэй хэрнээ ухаангүй тэнэг хүүхэн алтан гархи зүүсэн гахай адил
- Хэн нэгэн хүний хайрыг татна гэдэг баян байхаас ч илүү хувь ерөөл
- Өөрөө дурлаж боол нь болсноос Өөртөө дурласан хүнийхээ хатан нь явсан нь дээр
- Унтана гэдэг үхэхийн өөдөс, Уйлна гэдэг дуулахын хэлтэрхий
- Хутга элэгдэх тусмаа гэдийдэг. Хүн өтлөх тусмаа бөгтийдөг
- Хүн хэлд ороход хоёр жил хэрэгтэй бол амаа хамхиж сурахад жаран жил хэрэгтэй
- Хэн ч өөрийн эцэг эх, үр хүүхэд, ах дүүсийг сонгодоггүй. Гагцхүү бид хайртай хүнээ л сонгодог
Сэтгэгдэл бичих
Энэ бичлэг нийт 86 удаа уншигдсан.