2012-12-09
Роберт Паттинсон аав болох уу


“Breaking down” киногоороо дэлхий дахинаа танил болсон Холливудын хосууд Кристен Стюарт, Роберт Паттинсон нар ирэх жил шинэ хүнээ хүлээж авахаар зэхэж байгаа гэсэн шуугиан олны анхаарлыг татаж байна.

“ОК” сэтгүүл хэдийгээр жүжигчдийн албан ёсны эх сурвалжаар баталгаажуулаагүй ч Стюарт хүүхэдтэй болсон гэсэн мэдээг Паттинсонд дуулгасан гэж бичжээ. Залуус хүүхдээ хаана төрүүлж хэрхэн өсгөх талаараа маш нарийн төлөвлөгөө гаргаж эхэлсэн гэнэ.

Паттинсон Лос Анжелост биш өөрийнхөө төрсөн нутаг Англид хүүхдээ төрүүлж өсгөхөөр шийдсэн ажээ. Одоо тэдний хуримын товыг л сонсох үлдлээ хэмээн хэвлэлийнхэн хэлж байна. анаж байгаа тухай ч өгүүлжээ.

Харин энэ мэдээг олон нийт үнэн гэдэгт эргэлзэж байгаа аж. Учир нь Стюарт ээж болоход бэлэн биш хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Мөн тэд эвлэрсэн эсэх нь эргэлзээтэй байгаа гэж үзэж буй аж. Энэ бүх эргэлзээг удахгүй хосууд тайлах биз ээ

Бичсэн: Оюударь | цаг: 04:10 | Мэдээ мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 137 удаа уншигдсан.



:-)
 
xaax