2012-12-08
“Forbes” сэтгүүл Б.Обамаг хамгийн хүчирхэг хүн гэжээ

 
“Forbes” сэтгүүлээс дэлхийн хамгийн хүчирхэг нөлөө бүхий хүмүүсийг нэрлэснээ зарлалаа. Энэ жагсаалтыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тэргүүлж дэлхийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг улстөрч гэдгээ дахин баталлаа. Тэгвэл түүний ард ОХУ-ын ерөнхий сайд В.Путин жагссан байна. Түүний хувьд сүүлийн 10-аад жил дэлхийн улстөрийн хүрээнд нөлөөтэй нэгэн гэгдсээр ирсэн. Мөн ОХУ-ын 2012 оны ернхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших бослон нь түүний рейтингийг өсөхөд нөлөөлсөн гэжээ. Гуравдугаарт БНХАУ-ын дарга Ху Жинтоа эрэмбэлэгдсэн байна. Дэлхий дахиныг хамарсан их хямралын дохио хэдийнэ хангинасан үед тус авралын гараа сунгагч болж байгаа нь хүчирхэг гэдгээ батлахад нь нөлөөлсөн аж. Дөрөвдүгээрт ХБНГУ-ын канцлер хатагтай Ангела Меркел оржээ. Их гүрний бодлогыг барьж дэлхийн хүчирхэг гүрнүүдийн тэргүүнүүдтэй эн үэрэгцэн явж чадаж байгаа түүнтэй зэрэгцэн жагсаалтын эхэнд бичигдэх эмэгтэй улстөрч өнөөдөртөө байхгүй байгаа юм. Ийнхүү хүчирхэг хүмүүсийн жагсаалт улстөрчдөөр эхэлсэн бол тавдугаарт бизнесийн төлөөллөөс Билл Гейтс орж иржээ. Өдгөө 56 настай тэрээр бизнесийн салбараас олсон ашиг орлогоороо дэлхий тэргүүлдэг ч буяны үйлд зарцуул чаддаг нэгэн. Энэ чанар нь түүнийг дэлхий дахинд нөлөөтэй, хүчирхэг нэгэн болоход нөлөөлсөн байна. Зургадугаарт Кувейтын Эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабер ас-Сабах оржээ. Уг жагсаалтад улстөр, бизнес, урлаг, нийгмийн салбар, спорт гээд нийт 73 хүн эрэмбэлэгдсэн байна.

Бичсэн: Оюударь | цаг: 14:09 | Мэдээ мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 105 удаа уншигдсан.



:-)
 
xaax